Mmovie logoMmovie
English

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 8 сарын 17

Mmovie — Нууцлалын бодлого

Энэхүү нууцлалын бодлого нь Mmovie гар утасны аппликэйшн (цаашид «Апп» гэх) таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хадгалж, хамгаалдгийг тайлбарлана. Аппыг ашигласнаар та энэхүү бодлогыг хүлээн зөвшөөрч байгаа болно.

1.Цуглуулдаг мэдээлэл

Бид дараах төрлийн мэдээллийг цуглуулдаг:

  • Бүртгэлийн мэдээлэл — Хэрэглэгчийн имэйл хаяг, утасны дугаар, нууц үг (шифрлэгдсэн хэлбэрээр), профайл нэр.
  • Контент ба ашиглалтын мэдээлэл — Хайлтын түүх, үзсэн болон хадгалсан киноны жагсаалт, үнэлгээ, сэтгэгдэл.
  • Төхөөрөмжийн мэдээлэл — Төхөөрөмжийн загвар, үйлдлийн систем, аппын хувилбар, системийн алдааны лог.
  • Мэдэгдлийн токен — Шинэ кино болон мэдэгдэл хүргэхэд шаардлагатай Push Notification токен.

2.Мэдээллийг хэрхэн ашигладаг вэ

  • Хэрэглэгчийн бүртгэл үүсгэх, нэвтрэлтийг баталгаажуулах
  • Киноны мэдээлэл, санал болгох контент болон хувийн жагсаалтыг ажиллуулах
  • Шинэ контент, шинэчлэлтийн тухай Push мэдэгдэл илгээх
  • Аппын гүйцэтгэл, хурд болон аюулгүй байдлыг сайжруулах

3.Төхөөрөмжийн зөвшөөрөл

  • Зургийн сан — Профайл зураг сонгоход.
  • Push Мэдэгдэл — Шинэ кино, мэдээлэл хүргэхэд.

4.Мэдээлэл гуравдагч этгээдэд дамжуулах

Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй. Аппын системд шаардлагатай дараах үйлчилгээ үзүүлэгчдэд дамжиж болно:

  • Firebase / Cloud үйлчилгээ — Мэдэгдэл хүргэх болон дата хадгалалтад.
  • Хууль хяналтын байгууллага — Хуулиар шаардсан тохиолдолд.

5.Мэдээллийн аюулгүй байдал

Таны мэдээллийг аюулгүй серверт хадгалж, HTTPS нууцлалын суваг ашиглан дамжуулдаг.

6.Бүртгэл ба мэдээлэл устгах (Account Deletion)

Та өөрийн бүртгэл болон хувийн мэдээллээ устгуулах хүсэлтийг апп доторх тохиргоогоор эсвэл доорх имэйл хаягаар бидэнд илгээж устгуулах бүрэн боломжтой.

7.Бодлогын өөрчлөлт

Энэхүү нууцлалын бодлогод өөрчлөлт орсон тохиолдолд тухайн хуудсанд шинэчилсэн огнооны хамт нийтэлнэ.

Холбоо барих

Mmovie аппликэйшний нууцлалын бодлоготой холбоотой асуулт, хүсэлт байвал бидэнтэй холбогдоно уу:

ozolbootbaatar@gmail.com