Сүүлд шинэчилсэн: 2026 оны 8 сарын 17
Shoplate Merchant — Нууцлалын бодлого
Энэхүү нууцлалын бодлого нь Shoplate Merchant гар утасны аппликэйшн (цаашид «Апп» эсвэл «Shoplate Дэлгүүр» гэх)-ийг ашиглаж буй борлуулагч, мерчант, дэлгүүрийн эзэмшигчдийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хадгалж, хамгаалдгийг тайлбарлана.
1.Цуглуулдаг мэдээлэл
Бид мерчант худалдаачдын үйл ажиллагааг явуулахад дараах төрлийн мэдээллийг цуглуулдаг:
- Мерчантын бүртгэлийн мэдээлэл — утасны дугаар, имэйл хаяг, нууц үг (шифрлэгдсэн хэлбэрээр), дэлгүүрийн нэр, хаяг болон холбоо барих мэдээлэл.
- Дэлгүүр ба барааны мэдээлэл — дэлгүүрийн лого, нүүр зураг, бараа бүтээгдэхүүний зургууд, тайлбар, үнэ ба үлдэгдлийн мэдээлэл.
- Аудио бичлэг — дуут тэмдэглэл болон аудио функц ашиглах үед таны зөвшөөрлөөр микрофоноор бичигдсэн аудио файл.
- Мэдэгдлийн тохиргоо — шинэ захиалга ба аппын мэдэгдэл хүргэхэд шаардлагатай Firebase Push Notification токен.
- Төхөөрөмж болон системийн мэдээлэл — Аппын хувилбар, үйлдэлт систем, системд гарсан алдааг засах зорилгоор цуглуулах техникийн лог мэдээлэл.
2.Мэдээллийг хэрхэн ашигладаг вэ
- Мерчантын бүртгэл үүсгэх, нэвтрэх эрхийг баталгаажуулах
- Дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн, захиалга, борлуулалтын орлогыг удирах
- Шинэ захиалга болон захиалгын төлөвийн өөрчлөлтийн тухай цаг тухайд нь push мэдэгдэл илгээх
- Борлуулагч болон хэрэглэгчийн хоорондох захиалгын гүйцэтгэлийг хангахад дэмжлэг үзүүлэх
- Shoplate Merchant аппын ажиллагааг сайжруулах, аюулгүй байдлыг хангаж алдааг засах
3.Төхөөрөмжийн эрх ба зөвшөөрлүүд
Апп нь үндсэн функцүүдээ хэрэгжүүлэхийн тулд дараах төхөөрөмжийн эрхийг шаарддаг:
- Микрофон (RECORD_AUDIO) — Дуут мессеж эсвэл аудио тэмдэглэл бичих боломжийг олгоно. Зөвхөн хэрэглэгч бичлэг хийх товчийг дарахад ажиллана.
- Зургийн сан ба Камер — Дэлгүүрийн лого, барааны зураг болон холбогдох баримтын зургийг оруулахад ашиглагдана.
- Push Мэдэгдэл — Шинэ захиалга орж ирэх эсвэл чухал мэдэгдэл ирэх үед дэлгэц дээр сонордуулна.
4.Мэдээлэл гуравдагч этгээдэд дамжуулах
Бид мерчант худалдаачдын мэдээллийг худалдаалдаггүй. Зайлшгүй дараах тохиолдолд шаардлагатай мэдээллийг дамжуулна:
- Худалдан авагч талд — Захиалга хүргэх болон холбогдох зорилгоор дэлгүүрийн нэр, хаяг, холбоо барих дугаарыг харуулна.
- Firebase (Google) — Push мэдэгдэл болон аппын системийн ажиллагааг хангахад.
- Хууль хяналтын байгууллага — Хууль тогтоомжоор шаардсан тохиолдолд.
5.Мэдээллийн аюулгүй байдал
Таны мэдээллийг зөвшөөрөлгүй хандалт, задрал, өөрчлөлтөөс хамгаалахын тулд сүлжээний шифрлэгдсэн суваг (HTTPS/SSL) болон хамгаалагдсан серверийг ашигладаг.
6.Бүртгэл ба мэдээлэл устгах (Account Deletion)
Мерчант нь өөрийн бүртгэл болон хадгалагдсан мэдээллээ устгуулах эрхтэй. Бүртгэл устгуулах хүсэлт гаргахын тулд Аппын тохиргоо хэсгээс «Бүртгэл устгах» сонголтыг хийх эсвэл доорх имэйл хаягаар бидэнд хүсэлт илгээнэ үү. Хүсэлтийг хүлээн авснаас хойш боломжит богино хугацаанд таны мэдээллийг бүрэн устгах болно.
7.Бодлогын шинэчлэлт
Энэхүү нууцлалын бодлогод өөрчлөлт орсон тохиолдолд уг хуудсанд шинэчилсэн огнооны хамт нийтлэгдэх болно.
Холбоо барих
Shoplate Merchant нууцлалын бодлоготой холбоотой асуулт, хүсэлт байвал бидэнтэй холбогдоно уу:
ozolbootbaatar@gmail.com